Танин Мэдэхүй

Хоёр лам

Хоёр лам хамт явж байгаад голын эрэг дээр иржээ. Тэр голын эрэг дээр ганган хээнцэр хувцастай залуухан бүсгүй гүнзгий голыг хувцсаа норголгүй туулж, нөгөө эрэгт хүрч чадахгүй гайхан зогсож байв гэнэ.

Хоёр ламын нэг нь огтхон ч эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр шууд тэр бүсгүйг тэврэн авч мөрөн дээрээ суулгаад хув хуурайгаар нь голын нөгөө эрэгт гаргажээ.

Голын нөгөө эрэгт гараад нөгөө ламаа хүлээж цааш хамтран явцгаалаа.

Түүнээс хойш бараг цаг шахам явсны дараа нэг лам нь нөгөөхөө шүүмжлэн, “Чи буруу юм хийснээ мэдэж байна уу? Лам нар бид цөм эмс охидтой орооцолдох ёсгүй биз дээ? Чи яаж энэ дүрмийг зөрчиж чадваа” гэх мэтээр уурлан загнаж гэнэ.

Бүсгүйг үүрч голын эрэгт хүргэсэн лам чимээгүйхэн сонсож байснаа, “Би тэр бүсгүйг бүр нэг цагийн өмнө голын эрэг дээр буулгасан шүү дээ. Харин чи яагаад түүнийг өнөөг хүртэл сэтгэлдээ үүрээд байгаа юм бэ?” гэсэн гэдэг.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button