Танин Мэдэхүй

ХЭРВЭЭ БИ МЭДЭЖ БАЙСАНСАН БОЛ…

Хэрэв би таныг хэзээ ч надтай уулзахгүйгээр холын хол явчихна гэдгийг чинь мэдэж байсансан бол чанга тэврээд үнсэх байсан юм.

Хэрэв би таны дуу хоолойг хамгийн сүүлд сонсож байгаагаа мэдсэнсэн бол бичлэг хийж аваад, таныг дурсах болгондоо үүнийгээ сонсч өөрийгөө тайвшруулах байсан юм.

Хэрэв би таныг хамгийн сүүлийн удаагаа сургааль үгээ хэлж байгаа гэж мэдсэнсэн бол “Би наад үгийг чинь зөндөө сонссон” гэж уцаарлахын оронд “Би тандаа хайртай” гэж хэлэх байсан юм.

Хэрэв би тантай хамгийн сүүлийн өдрийг өнгөрөөж байгаагаа мэдсэнсэн бол найзуудтайгаа утсаар ярьж, зурагт үзэж суухын оронд тантайгаа илүү дотно ярилцаж, хамтдаа гадуур зугаалах байсан юм.

Хэрэв би танд үнсүүлэх боломж дахин хэзээ ч олдохгүй гэдгийг мэдсэнсэн бол дуртай дургүй хацраа өгөхийн оронд, ханатлаа эрхэлж, хэдэн мянган удаа үнсүүлэх байсан юм.

Хэрэв би таныг нэг л өдөр ингээд явчихна чинээ санасан бол ажил ихтэй гэж яарахын оронд өвөрт чинь хамт хэвтээд үнэрийг чинь үнэрлэж хэвтэх байсан юм.

Жич: Танд хоёр дахь боломж олдохгүй байж мэдэх юм. Магадгүй энэ л өдөр танд дотны хүнтэйгээ хамт байх сүүлчийн боломж байж ч магадгүй.

Иймээс өдөр бүрийг үнэ цэнэтэйд тооцон хайртай дотны хүмүүсдээ өөрийгөө зориулаарай. Та маргааш гэж хүлээхийн оронд яагаад өнөөдөр хийж болохгүй гэж? Хөгшин залуу хэнд ч ялгаагүй маргааш гэдэг өдөр олдох эсэхийг хэн ч мэдэхгүй шүү дээ.

Тиймээс эргээд харамсахгүйн тулд энэ өдрийг хайраар дүүрэн өнгөрүүлээрэй.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button