Танин Мэдэхүй

ЗҮҮД

Арван жилийн сургуулийн нэгэн багш ангийнхнаасаа өнгөрсөн долоо хоногт ямар зүүд зүүдэлсэн тухай асуужээ. Хүүхдүүд бүгд л ам уралдан хариулсан бөгөөд ихэнх нь л сая болсон ослын тухай эсвэл сүүлд үйлдэгдсэн гэмт хэргийн тухай зүүдэлсэн байжээ.

Харин арын суудалд суух хүү чимээгүй л байлаа. Багш нь түүн дээр очоод.

-“Чи энэ долоо хоногт юуны тухай зүүдэлсэн бэ?” гэхэд хүү

-“Миний зүүд бусдаас огт өөр л дөө. Би өвөөтэйгээ хамт загасанд явж байсан. Тэгээд бид хоёр хамгийн том загасыг барьж аваад гэртээ дуу дуулан харьж байна гэж зүүдэлсэн” гэжээ.

Багш дараагийн долоо хоногт бас л зүүдний тухай сэдвээ үргэлжлүүлэхээр шийджээ. Ангийн ихэнх хүүхэд гэмт бүлэглэлийн ширүүн дайралтын тухай, сүүлд үзсэн киноны баатрын тухай гэх мэт зүүд зүүдэлсэн байв. Багш хүүгийн юу зүүдэлснийг сонирхон асуухад

-“Би гэрийнхэнтэйгээ зугаалгаар явж ойгоос зөндөө жимс түүсэн. Тэгээд жимсээрээ чанамал хийж идэж байна гэж зүүдэлсэн” гэжээ.

Багшид хүүгийн зүүд бусдынхаас ихэд өөр санагдсан тул өнөөх хүүгийн дүү нараас бас энэ асуултыг асуухад тэд ч мөн адилхан зүүд зүүдэлсэн байжээ. Хүүгийн өвөө нь хүртэл их л сайхан зүүд зүүдэлсэн байв. Багш энэ учрыг тайлах гээд чадаагүй тул хүүгээс

-“Танай гэрийнхэн яагаад ийм сайхан зүүд зүүдэлдэг юм бэ?” гэж асуужээ. Хүү хариуд нь

-“Манайх ядуу болохоор бидэнд зурагт байдаггүй юм. Зурагт байхгүй болохоор бид дандаа хөгжилтэй, сайхан зүйлс хийдэг” гэж хариулжээ.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button