Танин Мэдэхүй

АМЬДРАЛЫН ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ МӨЧ

Сувилагч төрөх эмнэлгийн үүдэнд зогсож байгаа эрд хандан “Удахгүй төрөх гэж байна. Та орж харахгүй юм уу?” хэмээн асуув. Залуу толгойгоо сэгсрээд “Үгүй, үгүй” хэмээлээ. Сувилагч төрөх гэж буй ээж дээр очиход бяцхан үр мэндлэхэд тун ойртсон байв. Сувилагч эргээд нөгөө эр дээр ирээд “Бүх зүйл маш сайн байна. Та үнэхээр харахыг хүсэхгүй байна гэж үү” хэмээн дахин лавлав.

Нөгөө эр хэсэг түдгэлзсэнээ дахиад л толгойгоо сэгсрэв. “Үгүй, үгүй би ийм зүйл харахаас эмээж байна.” Өнөөх эр гар дахь түлхүүрээ дуугарган нааш цаашаа холхино. Сувилагч дахиад л төрөх өрөө рүү зүглээд удахгүй төрөх эхэд хэрхэн дүлэх талаар зааварчилгаа өгөн зогсоно.

Хүүхдийн толгой цухуйж эхлэх үед сувилагч хүлээлгийн танхим руу яаран нөгөө эрийн гараас угз татан өрөө рүү аваачин “Та энэ мөчийг заавал харах ёстой” гэв. Яг энэ мөчид дуу хадаан мэндэлсэн хүүг, нүдэнд нь нулимс цийлэгнэн аз жаргалын мишээл тодруулах ээжийнх нь гэдсэн дээр тавилаа.

Энэ бүхнийг харсан эр нулимс дуслуулан сувилагчид хандан “Таны зөв байжээ. Энэ бол миний амьдралын хамгийн үнэ цэнэтэй мөч байлаа.” гэв. Сувилагч “Хүүгээ төрж байгаа дахин давтагдахгүй энэ сайхан мөчийг алдаж болохгүй биз дээ. Би танд түрүүнээс хойш хэлсэн шүү дээ” гэв.

Нөгөө эр нулимс дуслуулан “Миний хүү бишээ. Энэ эмэгтэй ч миний эхнэр биш. Би энэ эмэгтэйг өмнө нь нэг ч удаа харж байгаагүй. Би зүгээр л энэ эмнэлэгт ажилладаг найздаа түлхүүрийг нь өгөх гэж ирсэн юм” гэвээ.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button