Танин Мэдэхүй

АМЬДРАЛЫН ХАМГИЙН САЙХАН ҮЕ

Би хоёр хоногийн дараа 30 хүрнэ. Тэгээд нэг л мэдэхэд удахгүй 40 хүрнэ гэж бодохоор нэг л аймшигтай санагдаж байв. Хамаг амьдрал, залуу сайхан нас минь ард хоцрох гэж байдаг. Залуу настай минь хамт амьдралын хамгийн сайхан үеүд минь үгүй болох гээд байх шиг…

Би өглөө бүр ажилдаа явахын өмнө зааланд дасгал хийж, гүйх дуртай. Харин тэнд миний найз Николас өглөө болгон дасгал хийдэг байлаа. Тэр одоо 78 настай. Би тэр нэгэн онцгой өдөр урьдын адил зааланд байхад Николас надтай мэндчилээд яагаад санаа зовсон байдалтай байгааг минь асуув. Би түүнд удахгүй 30 хүрэх гэж байгаагаа, хөгширнө гэдгээс айж буйгаа хэллээ.

Тэгээд Николасын насан дээр очих үедээ өнгөрснөө хэрхэн төсөөлөх бол гэж гайхлаа. Тэгээд Николасаас “Анд минь чиний амьдралын хамгийн сайхан үе хэзээ байсан бэ?” гэж асуув. Тэрээр надад: “Би Австралид төрж өссөн. Хэдийгээр баян айлын хүүхэд байгаагүй ч аав ээж минь намайг сайхан өсгөж хүмүүжүүлсэн. Энэ бол миний амьдралын хамгийн сайхан үе.

Сургуульд орж амьдралынхаа турш хэрэглэсэн эрдэм мэдлэгт суралцсан маань миний амьдралын хамгийн сайхан үе. Анхныхаа ажилд орж, хөдөлмөрлөснийхөө хүчинд цалингаа авч аав ээждээ бэлэг авч өгч байсан юм. Энэ бол миний амьдралын хамгийн сайхан үе. Эхнэртэйгээ учран, гал халуунаар дурлалцаж явсан цаг минь миний амьдралын хамгийн сайхан үе.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр эхнэрийнхээ хамт Австри руу зугатсан юм. Бид хамтдаа эрүүл энх, эсэн мэнд байсан нь миний амьдралын хамгийн сайхан үе. Би аав болж бяцхан хүүхдүүдээ өсч торнихыг харж байсан цаг миний амьдралын хамгийн сайхан үе. Харин одоо би 78 настай. Би эхнэртээ яг л анх уулзаж байсан үеийнх шигээ хайртай хэвээр. Бид хоёул эрүүл энх, өвчин зовлонгүй сайхан амьдарч байна. Энэ ч бас миний амьдралын хамгийн сайхан үе гэж бахархалтайгаар хариулав.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button