Танин Мэдэхүй

ДАВСТАЙ КОФЕ БА ХАЙРЫН ТҮҮХ…

Үдэшлэгийн үеэр тэд хоорондоо анх танилцжээ. Бүсгүй олны харааг булаасан сайхан эмэгтэй байв. Олон ч эрчүүд түүнийг өдөж хоргоож, энэ сайхан бүсгүйтэй илүү дотно танилцахыг хүсч байлаа. Залуу харин хэний ч нүдэнд торохооргүй энгийн л нэгэн, түүнд хэн ч анхаарлаа хандуулсангүй.

Үдэшлэг тарсны дараа нөгөө залуу бүсгүйг хамт сууж кофе уухыг санал болгоход бүсгүй дотроо хичнээн дургүй байсан ч эелдэг зан гаргаж зөвшөөрчээ. Тэд нэгэн тохилог газар кофе уухаар суухад залуу маш их сандран юу ярихаа ч мэдэхгүй дуугүй л суугаад байв. Харин бүсгүйд их л тохигүй санагдан хурдхан шиг гэртээ харихыг л тэсч ядан хүлээж байв.

Гэнэт залуу зөөгчөөс кофендоо нэмэх давс авчирч өгөхийг хүслээ. Бүгд түүн рүү гайхсан нүдээр ширтэж, залуугийн нүүр ув улаан болсон хэдий ч авчирсан давсыг кофендоо хийн ууж орхив. Бүсгүй ихэд гайхан түүнээс яагаад давстай кофе уудгийг нь асуухад залуу – Намайг жаахан хүү байхад манайх тэнгисийн эрэг дээр амьдардаг байлаа, би тэнгисийн усанд орж тоглох их дуртай байсан. Одоо харин давстай кофе уухаар тэнгисийн ус санаанд ордог юм. Тэгээд бас хүүхэд насаа, төрж өссөн газраа, одоо хүртэл тэнд амьдарч байгаа аав ээж хоёроо маш их санадаг гэж хариулав.

Ингэж хэлэхдээ залуугийн нүдэнд нулимс цийлэгнэж ирэхэд бүсгүйн сэтгэл ихэд хөдлөв. Учир нь сэтгэлийнхээ угаас гарч ирэх үгийг залуу огт нууж хаасангүйгээр барахгүй гэрээ маш их санадаг нь мэдэгдэж байв. Гэртээ хайртай, гэрийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарладаг нэгэн болох нь илт байлаа. Үүний дараа бүсгүй ч бас гэр бүл, гэр орон, хүүхэд насныхаа талаар маш их зүйл ярив. Энэ ярилцлага маш сайхан ярилцлага болсон төдийгүй, тэр хоёрын цаашдын гайхалтай түүхийн эхлэл байжээ.

Тэд үүнээс хойш болздог болжээ. Үүний дараа залууд өөрийнх нь хайж байсан шаардлагууд бүгд байгааг бүсгүй олж мэдэв. Тэр хүлцэнгүй, сайхан сэтгэлтэй, халамжтай, сайн хүн байв. Давстай кофе байгаагүй бол бүсгүй түүнийг бараг алдахаа дөхсөн байв. Дараа нь тэд гэрлэж аз жаргалтай он жилүүдийг өнгөрөөлөө. Нөхөртөө кофе хийж өгөх болгондоо нь бага зэрэг давс хийдэг байв. 40 жилийн дараа нөхөр нь өөд болохдоо түүнд захиа үлдээсэн байв.

Захиандаа -Хайрт минь, намайг уучлаарай, бүхий л амьдралдаа худал хэлсэн нэг үгийг минь уучлаарай. Чамд цорын ганц удаа худлаа хэлсэн тохиолдол минь давстай кофе байсан юм. Биднийг анх болзоход давс гэж хэлж байсныг минь санаж байна уу, үнэндээ бол би элсэн чихэр гэж хэлэх гэж байгаад сандарсандаа давс гээд андуурчихсан. Тухайн үедээ эвгүй байсан учраас давстай кофег тэр чигт нь уучихсан. Тэр явдал бид хоёрын харьцааны эхлэл байна гэж төсөөлөө ч үгүй. Гэрлэлтийн он жилүүддээ би олон удаа чамд үнэнийг хэлэхийг бодож байсан ч чамд хэзээ ч худлаа хэлэхгүй гэж амласан учраас зориг минь хүрдэггүй байлаа. Би одоо үхэж байна, тийм учраас би юунаас ч айх шаардлагагүй болжээ, үнэнийг хэлэхэд би давстай кофенд дургүй, их сонин амттай.

Гэсэн ч би бүхий л амьдралынхаа туршид давстай кофе уусан. Чамтай цуг байх нь миний амьдралын хамгийн том баяр баясгалан байлаа. Надад 2 дахь удаагаа дахин амьдрах боломж олддогсон бол чиний хажууд хамт байхыг л хүсэх болно, давстай кофе уусан ч хамаагүй…” Уншиж дууссаны дараа эхнэр нь захиагаа нортол уйлж билээ. Дараа нэгэн өдөр түүнээс давстай кофе ямар амттай байдаг вэ? гэж асуухад, маш сайхан амттай гэж хариулж билээ.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button