Танин Мэдэхүй

АМЖИЖ ХЭЛ, БИ ЧАМД ХАЙРТАЙ?

Дал гарсан сайхан хос хуульчийн тасалгаа руу явж орлоо. Хөндлөнгөөс харахад салах өргөдөл барьж яваа нь илэрхий харагдана. Өмгөөлөгч тэдний салах гэж байгааг сонсоод маш гайхсан ч, удтал ярилцсаны дараа хосуудтай ойлголцсон аж. Хосууд хамт амьдарсан 40 жилээ “алдаа” байсан гэж ярьж байлаа. Харин урьд нь яагаад гэрлэлтээ цуцлуулаагүйгээ тайлбарлахдаа хүүхдүүд нь бага байсан тул хүүхдүүдийнхээ амьдралд хар толбо үлдээх вий гэдгээс айж байсан гэнэ.

Одоо бол гэрлэлтээ салгахад хосуудад юу ч саад болохооргүй болсноос гадна, хүүхдүүд нь ч тус тусын амьдралаар амьдардаг болжээ. Өмгөөлөгч тэднийг салах өргөдөл дээр гарын үсэг зурахаас нь өмнө хичнээн хичээгээд ч эвлэрүүлж чадсангүй. Харин гарын үсгээ зурсны дараа эхнэр нь нулимс унаган байж нөхөртөө “Би чамд үнэхээр хайртай… Гэхдээ цаашид үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна” гэв. Харин нөхөр нь “Зүгээрээ, би чамайг ойлгож байна” гэхээс өөр үг хэлсэнгүй.

Үүнийг харж суусан өмгөөлөгч хоёр хөгшнийг үдийн хоолонд урихад, эхнэр нь бага зэрэг бодолхийлснээ “Би зөвшөөрч байна. Одоо бид чинь зүгээр л найз нөхдийн л холбоотой үлдэж байна шүү дээ” гэв… Зоогийн ширээний ард нам гүм. Зөөгч бүсгүй тэдэнд шарсан тахианы мах авчирч өглөө. Хөгшин эр тахианы махан шорлогийг авч эмэгтэйн зүг хандуулан “Май ид дээ, чи дуртай шүү дээ” гэлээ.

Үүнийг харсан өмгөөлөгч “Боломж байгаа л юм байна даа” гэж бодлоо. Гэтэл эхнэр нь “Чи үргэлж л өөрийгөө бодож, миний юу хүсч байгаа талаар хэзээ ч бодож байгаагүй. Би энэ тахианы маханд чинь дургүй гэдгийг чи мэддэггүй юм уу? Энд л бүх асуудал байсан юм.” хэмээн баргар царайлан өгүүлэв. Эхнэр, өнгөрсөн жилүүдэд үргэлж л тахианы маханд дуртай нөхрөө баярлуулахын тулд зоогийн газар хамт орох бүртээ шорлог авч иддэг байжээ. Харин нөхөр нь эхнэрээ гомдоохгүйн тулд захиалсан шорлогийг бүгдийг нь иддэг байсан аж.

Үнэндээ тэдний хэн нь ч тахианы шорлогонд дуртай байсангүй… Тэр шөнө хөгшин эр огт унтаж чадсангүй. Орон дотроо эргэж хөрвөөн зөвхөн түүнийгээ л бодож, цээжин дээр нь бул чулуу шиг зүйл даран хөндүүрлэж зовооно. Эцэст нь хөгшин эр, хайртай эхнэртээ тоотойхон хэлж байсан “Би чамдаа хайртай” гэдэг үгийг хэлэхийг туйлаас хүсч утсаа аван эхнэр лүүгээ залгав. Харин энэ үед нөхөртөө гомдсон гомдлоосоо болоод огт унтаагүй байсан эхнэр нь утас дуугарахыг сонсоод авахыг ч хүссэнгүйгээр барахгүй, тасралтгүй хангинах утасныхаа хонхыг унтраав.

Эхнэр уурандаа нөхрийнх нь зүрх үе үе өвддөгийг ч мартаж орхисон байлаа. Харин дараагийн өдөр нь эхнэр, нөхрөө зүрхний шигдээсээр нас эцэслэснийг сонссон бөгөөд үлдээсэн захидлыг нь хүлээн авчээ. Захидал дээр “Хамгаас хайрт гэргий минь чиний гарт энэхүү захидал очсон бол би нэгэнт энэ хорвоод байхгүй болсон гэсэн үг. Гэрлэлт цуцлуулсны даатгал ердөө 100-хан доллар болно гэж би огт санасангүй, гэхдээ би чамд гэрлэхдээ амлаж байсан амлалтаа биелүүлэхийг л хүссэн юм. Энэ ертөнцөөс явсан ч гэсэн чамайгаа хайрлаж хамгаалж байна гэсэн амлалт шүү дээ. Чи минь урт насалж, жаргалтай амьдраарай. Би чиний хажууд үргэлж байсаар байх болно. Би чамдаа хайртай…” гэсэн байв. Эхнэрийнх нь нулимс гол мөрөн мэт урсана…

“Хэрвээ чи хэн нэгэнд хайртай бол амжиж яг одоо л хайртай гэдгээ хэл. Дараагийн хэдэн минутанд юу болохыг чи төсөөлж ч чадахгүй шүү дээ.”

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button