Танин Мэдэхүй

Тусламж

Эрт цагт нэгэн эр холын хол нутагт үргэлж асч байдаг ариун гал байдаг тухай сонсчээ. Тэрээр “Энэ галыг олж авбал миний амьдрал аз жаргалтай болж, хүмүүс ч намайг маш их хайрлана” гэж бодоод галыг олж авахаар шийдэн сийрэг муу овоохойгоо орхин холын аянд гарч гэнэ.

Хүнд хэцүү замыг арай ядан туулж явсны эцэст залуу ариун галыг олж, өчүүхэн жижигхэнийг авсан ч ухаангүй баярлаж гэнэ. Тэгээд гэртээ буцахаар явж байтал замд нь осгож үхэх шахсан нэгэн эр тааралдав гэнэ. Түүнд хоол хүнс, гал юу ч байсангүй. Залуу хэт үнэтэй олж авсан ариун галаасаа тэр хүнд өгөхөд харамсалтай санагдсан ч өрөвч сэтгэл нь дийлж, галынхаа ихэнх хэсгийг өнөөх осгох шахсан хүнд өгч цааш явж гэнэ.

Удаан аяллын төгсгөл ойртож залууг гэртээ дөхөж ирэх үед нь гэнэт аймшигтай салхи гарч, аянгат аадар буув. Ариун галаа хамгаалахыг хичээсэн ч ширүүн бороонд аргагүй дийлдэж, гал нь унтарчээ. Буцаж ариун галд хүрэх хол газрыг туулах хүч түүнд үнэхээр дутсан тул золгүй хувь заяандаа гутран уйлан суулаа.

Энэ үед хэдхэн бээрийн зайтай газраас гэрэл тусч харагдахуйд гайхан харвал замд таарсан өнөөх хүн ариун галыг барьсаар ирж яваа нь харагджээ. Залуугийн нүүрэнд инээмсэглэл тодорлоо.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button