Танин Мэдэхүй

Хамгийн сайн нь

Бяцхан хүү дэлгүүрт орж ирээд хананд өлгөөтэй утсанд хүрэх гэж чармайлаа. Дэлгүүрийн эзэн хүүд тусалж, цаасан хайрцаг тавьж өгсөнд, хүү хайрцган дээр гарч зогсоод утасны зориулалтын нүхэнд бутархай мөнгө хийж товчлууруудыг дарав.

Үйлчлүүлэгчид бараг байхгүй байсан болохоор дэлгүүрийн эзэнд хүүгийн яриа маш тод сонсогдов. Хүү “Байна уу? Эгчээ, би хашааны зүлгийг чинь засчих уу? Надад ажил хэрэгтэй байгаа юм л даа” гэхэд утасны цаанаас нэгэн эмэгтэй “Манай зүлгийг маш сайхан засдаг хүн байгаа” гэх нь сонсогдов.

Хүү хариуд нь “Эгчээ би тийм их мөнгө нэхэхгүй ээ, танай зүлгийг тэгшилдэг хүний авдаг хөлсний тал л байхад хангалттай”. Утасны цаанаас эмэгтэй өөрт нь ажилладаг хүнд сэтгэл хангалуун байдгаа мөн өөр ажилтан авахгүй гэдгээ хэлэв.

Хүү ч цөхрөлтгүй үргэлжлүүлж “Би танай хашааг хамгийн сайхан цэцэрлэг шиг болгоно, бас явган хүний замыг ч гэсэн цэвэрлэнэ” гэж хэлээд мөн л татгалзсан хариулт авлаа. Хамгийн хачирхалтай нь ийм хариулт аваад утсаа таслахдаа бяцхан хүүгийн царайд инээмсэглэл тодорч байв.

Хүүгийн яриаг сонссон дэлгүүрийн эзэн бяцхан хүүг өрөвдөж, “Хүү минь надад чамд таарах ажил байгаа шүү” гэхэд хүү инээмсэглэнгээ “Үгүй ээ ахаа, би аль хэдийнээ ажилтай болсон. Гэхдээ өөрийгөө хэр ажиллаж байгааг л шалгах гэсэн юм. Намайг хамгийн сайн нь гэж боддог учраас би сая утсаар ярьсан эгчдээ л үнэнчээр ажиллах болно” гэхэд дэлгүүрийн эзний нүүрэнд ч мөн инээмсэглэл тодорлоо.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button