Танин Мэдэхүй

Яарсан сэтгэл

Түүнийгээ миний амьдралд ирэхээс өмнө би яаж амьдарч байснаа санахаар одоо хар дарсан зүүд шиг санагддаг гээч.

Утга учиргүй архидалт, шоу, цэнгээн…

Аар саарханаар өөрийгөө хуурч, амьдрал дунд ёстой л жингүүдэж явждээ. Үүнийгээ би эрх чөлөө хэмээн тодорхойлж, өөрийгөө аз жаргалтай эмэгтэй гэж онцолсон.

Ийнхүү жингүүдэж явтал нэг л өдөр тэр надад ирснээ мэдрүүлсэн юм. Харин би цочсон. Үгүй ээ цаг нь болоогүй гээд уйлж байсан юмдаг.

Энэ зовлонгоос л салгаад өгөөч гээд эмчийн гараас чарлан зуурч байсан санагдана.

Бүх зүйл оройтжээ гэж эмчийг хэлэхэд ингээд аз жаргалтай амьдралын минь төгсгөл ирлээ гэж гиншиж билээ. Энэ бол том эндүүрэл гэдгийг хожмоо би ухаарсан юм.

Урьдын амьдрал орвонгоороо эргэсэн. Ерөөсөө амьдралд хүрэлцдэггүй байсан цалин минь харин ч хүртээмжтэй болж орой тараад хаачихаа мэдэхгүй гиеүрэх биш хурдхан л харихаар яардаг болсон.

Хэн нэг нь намайг хүлээж байгаа гэж бодохоор хамгийн жаргалтай санагддаг болж билээ.

Ганцхан хар амиа бодохоо больж айлын тавагнаас чихэр авсан ч амьтны нүд хариулж байгаад халаасалдаг болсон. Хэн нэгнийг уруу татах биш хурдхан хариач гэж зөвлөдөг болсон.

Одоо би гэрлүүгээ яардаг ойртох тусам улам догдолж барьж дийлэхгүй сэтгэлдээ чирэгдэн байдгаараа яарч бүр шогшсоор гэртээ би ордог.

Бүлтгэр үрээ эрхлүүлэх гэж байнга би яардаг болсон.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button