Танин Мэдэхүй
Бэлэг

Нэг сурагч багшдаа хачин гоё дунгийн хясаа бэлэглэж гэнэ. Багш нь ихэд баярлаж түүнээс:
-Би ийм гоё дун огт үзээгүй юм байна. Хаанаас чи энэ үнэтэй дунг олж авсан юм бэ? гэж асуужээ. Сурагч хариуд нь:
-Хаа нэгтээ нэгэн арлын нууцлаг тохойд л зөвхөн ийм дун хөвж байдаг тухай тайлбарлан хэлж өгөв гэнэ. Багш:
-Би энэ сайхан дунг бүхэл амьдралынхаа туршид хадгалах болно. Багш нь маш их баярлаж байна. Харин чи надад бэлэг өгөхийн тулд тийм хол газар явах хэрэггүй л байсан юм даа гэхэд. Хүү хариуд нь:
-Харин таныг баярлуулахын тулд хол газар явсан маань энэ бэлэгний нэгээхэн хэсэг байсан юм шүү! гэжээ.
