НийгэмТанин Мэдэхүй

СЭТГЭЛ ЗҮЙЧ: Хөл хорионы үед сэтгэл санаа тайван бус болсныг илтгэх үйлдлүүд

Хөл хорионы үед дараах үйлдлүүд таны сэтгэл санааг тайван бус байгааг илтгэдгийг Клиник сэтгэл зүйч Т.Хонгорзул зөвлөлөө.

-Ойр ойрхон юм идмээр санагдах

-Нэг төрлийн хүнсийг нэг дор их хэмжээгээр зогсолтгүй идэх

-Кино угсруулан үзэх

-Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх

-Тамхины хэрэглээ нэмэгдэх

-Сошиал медиад удаан хугацааг өнгөрүүлэх, байнга сөрөг сэтгэгдэл бичих

-Уурлаж бухимдах

-Нойргүйтэх

Тэгвэл энэ байдлаас хэрхэн гарах вэ?

Бид өөрсдийгөө хамгаалж аюулгүй гэсэн мэдрэмжийг авах үед тайвширч эргээд хэвийн байдалд ордог. Гэвч аюултай гэсэн мэдрэмжийг байнга л аваад байх юм бол бидний бие болоод сэтгэлийг туйлдуулдаг.

Стрессийн гармонууд болох (кортизол ба адерналин) биед ялгарч зүрх түргэн цохилох, ходоод гэдэсний үйл ажиллагаа хямарч, цээж хөндүүрлэх, гар хөлрөх гэсэн шинж тэмдэгүүд илэрдэг бөгөөд улмаар даралт ихсэх, толгой өвдөх, дархлалын систем муудаж эхэлдэг.

Хэрвээ айдас хэвийн хэмжээнээс ихсээд ирэх үед түгшүүр үүсдэг ба яг л өөрөө халдварт өвчин тусчихсан юм шиг санагдах, ойр дотны хүмүүс нь тусчихсан юм шиг санагдаж санаа зовж толгойд маш олон сөрөг бодлууд эргэлдэж нойргүйтдэг, хамгаалах зан үйлийг хэтрүүлэн хийдэг тухайлбал: гараа ойр ойрхон удаан хугацаанд угаах, маскийг 2 юмуу 3 давхарлаж зүүх, гэрээ олон давтамжтай удаан хугацаанд цэвэрлэх гэх мэт. Улмаар сэтгэл түгших эмгэг тусах магадлал өндөрсдөг.

Их хэмжээгээр айдастай байх үед анхаарал төвлөрч чадахгүй, зөв шийдвэр гаргаж чадахгүй, хичээлээ хийх юм уу эсвэл ажлаа хийж чадахгүй байдалд хүргэдэг.

Сэтгэл санаагаа хэрхэн хэвийн хэмжээнд байлгах вэ?

-Гэртээ байх үедээ та аль болох айдсыг тань нэмэх аливаа хуурамч мэдээг үзэхгүй олон мэдээлэлд цагаа үрэхгүй шэйр хийхгүй байх нь чухал юм.

-Зөвхөн баттай мэдээ мэдээллийг үзэх

-Өөрт төрж байгаа мэдрэмжүүдийг анзаарах үүнд: айж сандрах, харуусах, гуниглах, гутрах, түгших, уурлах бухимдах

-Эдгээр мэдрэмжүүдийг илэрхийлэх үүнд: ойр дотныхондоо хуваалцах, бичиж тэмдэглэх

-Амьсгалын дасгал хийх

-Таныг баяртай болгодог зүйлсүүдийг хийх

-Хорт зуршлуудаас татгалзах: архи тамхи, кафейнтай хүнс, чихэрлэг зүйлсээс татгалзах

-Өдөрт сайн унтаж амрах

-Ногоо жимстэй шим тэжээлтэй хоол идэх

-Гэр бүлийнхэнтэйгээ ярилцах, тоглох цагууд гаргах

-Өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн 15-20 мин хийх

Бидний амьдралд тохиолдож байгаа үйл явдлууд 10% харин үлдсэн 90% нь бид ямар хариу үйлдэл үзүүлж байгаад оршдог. Тиймээс өөрсдийнхөө зүгээс чадах бүхнээ хийн энэ үеийг хамтдаа даван туулах нь чухал.

Видеог үзэх.

Эх сурвалж ikon.mn

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button