Нийгэм

ШУУРХАЙ: Монгол Улсын Засгийн Газар хөл хорио тогтоох саналыг дэмжлээ

Цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа тул тархалтыг тогтоон барихын тулд ХӨСҮТ болон ЭМЯ-наас 21-28 хоногийн хатуу хөл хорио тогтоох саналаа өчигдөр болсон УОК-ын Шуурхай хуралдаанд танилцуулжээ. Эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдлын талаарх асуудлыг хэлэлцэж буй юм.

Хатуу хөл хориог шуурхай тогтоохгүй бол өдөрт халдвар авах хүний тоо 1000-4000, нас барах хүний тоо өдөрт 30-д хүрнэ гэсэн тооцооллыг Эрдэмтдийн зөвлөлөөс гаргаж, ЭМЯ-нд уламжилжээ. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Харин ТV5 телевизийн албан ёсны фейсбүк хуудас дараах мэдээг нийтэлсэн байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2021.04.10-ны өдрөөс эхлэн хатуу хөл хорио тогтоох саналыг дэмжлээ. Хөл хориог хэзээ хүртэл тогтоохыг одоогоор шийдээгүй байна.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button