Нийгэм

ҮЙЛ ЯВДАЛ: Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

Төрийн ордонд

10:00 цагт Санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.

15:00 цагт Нийгмийн бодлогын байнгын хорооны хамтарсан цахим уулзалт болно. Уулзалтаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эмч, эмнэлгийн ажилтнуудаа сонсоё” 21 аймаг, нийслэлийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай цахимаар уулзна.

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар мэдээлэл хийнэ.

Ардчиллын өргөөгийн 5 давхрын хурлын танхимд

12:00 цагт АН-ын дарга С.Эрдэнэ нарын намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

МҮЭХ-ны 4 давхарт

11:00 цагт Дэлхийн эмч нарын баярын өдрийг угтаж ЭМАҮЭХ-ноос “Цар тахал ба цалин хөлс” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ. Цар тахлын үед голомтот ажиллаж буй эмч нарын илүү цагийн мөнгө харилцан адилгүй байгаагаас гадна зарим дүүргийн эрүүл мэндийн төвүүд өрөнд орж, хаалгаа барих хэмжээнд хүрээд байгаа тул мэдээлэл өгч, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button