Танин Мэдэхүй

Хэрвээ та…

Хэрэв та хөргөгчиндөө идэх хоолтой, өмсөх хувцастай, тав тухтай унтах гэртэй бол дэлхийн хүмүүсийн 75 хувиас илүү баян байна гэсэн үг.

Хэрэв та өглөө орноосоо ямар ч өвдөлтийг мэдрэхгүй сэрж байгаа бол энэ 7 хоногт өвчний улмаас нас барах сая хүмүүсээс хамаагүй азтай нэгэн юм.

Та банкиндаа цөөхөн ч болов мөнгөтэй, түрийвчинд чинь өдөрт нэг удаа хоолонд орох бэлэн мөнгө байдаг бол та дэлхийн хүн амын 8%-ийг эзэлж буй боломжийн амьдралтай хүмүүсийн тоонд өөрийгөө оруулж тооцоорой.

Та хэзээ ч дайн, шоронгийн амьдрал, тамлал, өлсгөлөнг үзэж байгаагүй бол, энэ бүгдийг мэдэрсэн 500 сая хүний хажууд үнэхээр жаргалтай нэгэн юм.

Та хэрвээ нүүрэндээ инээмсэглэл тодруулж, амьдралдаа сэтгэл хангалуун байж чаддаг бол дэлхийн хамгийн баяр баясгалантай хүн юм. Энэ зүйлийг хүн бүр хийж чаддаг боловч ихэнх нь огт хийдэггүй юм.

Хэрэв та энэ бичсэн зүйлийг уншсан бол энэ тухай хэзээ ч олж уншиж чадахгүй 2 тэрбум хүнээс илүү азтай нэгэн юм.

Дахин нэмж хэлэхэд үүнийг уншсан бол та өөрийгөө ямар их азтай, боломжтой баян нэгэн гэдгээ байнга санаж байгаа байдалдаа талархаж амьдраарай.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button