Нийгэм

Говьсүмбэрт болсон 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдлээ

Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойд зүгт 16 километрын зайнд газар хөдлөлт боллоо.

Тодруулбал, 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 46 минут 54 секундэд Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойд зүгт 16 километрын зайд магнитуд нь 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.

Энэхүү газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод мэдрэгдлээ.

Уг газар хөдлөлтийн тухай АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээлэхдээ 10 километрын гүнд 4.7 магнитуд хүчээр хөдөлсөн гэжээ.

-Хүчтэй хөдлөлтийн талаарх мэдээлэл:

Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2021/03/23 22:46:54

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 46.75N 108.33E

Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 5.5

Болсон газар : Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойд зүгт 16км зайд километрын зайнд боллоо.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button