Танин Мэдэхүй

Эхийн хайр

Амьдралд дөнгөж хөл тавьж буй залуу ээж “Энэ урт хугацааны аялал байх уу?” гэж бурханаас асуулаа.

Бурхан “Тиймээ, бас туулах зам чинь маш хүнд байхаас гадна хөгширсөн хойноо л замынхаа төгсгөлийг харах болно” гэж хэлэв.

Залуу ээж баяртай байлаа. Учир нь ээжид хэцүү зүйл байсангүй. Ээж хүүхдүүдтэйгээ тоглож, усанд оруулж, шүдийг нь угааж, гутлаа хэрхэн үдэхийг зааж өгч байлаа.

Нар тэдний дээрээс ээхэд залуу ээж уяран уйлж, үүнээс илүү хайр гэж хэзээ ч байхгүй гэж бодлоо. Удахгүй хүйтэн шөнө ирэхэд салхи салхилж, түнэр харанхуй тэднийг нөмрөн авлаа.

Хүүхдүүд айдастаа автаж, даарч эхлэхэд харин ээж нь тэднийг зузаан хувцсаар хучиж, гарыг нь үлээж дулаацуулав.

Өглөө болж хүүхдүүд нь өндөр уул руу өгсч эхлэхэд, харин ээж нь ядарсан байлаа.

Хүүхдүүд нь түүнийг багахан л тэвчих хэрэгтэйг ятгасаар байв.

Хүүхдүүд уул руу өгсч явахдаа салхи шуургатай тэмцэж сурснаас гадна элдэв бэрхшээлд ажрахааргүй боллоо.

Дулаан өдөр, хүйтэн шөнүүд өнгөрөх тусам эх өтөлж хөгширч, харин хүүхдүүд нь өсч торнин өөрсдийнхөө зорилгод хүрэх хүчтэй болсон байв.

Эх ядарсан ч гэлээ хүүхдүүддээ хүч өгч, энэрэл, итгэл, хайр гэж юу байдгийг үзүүлсээр байлаа. Ингээд хүүхдүүд уулын оргилд хүрлээ.

Энэ үед л хүүхдүүд өөрсдөд нь өгсөн шиг хайрыг эхдээ өгөх ёстой болжээ. Хүүхдүүд ээжийгээ асарч тэтгэн дулаацуулан явж байв.

Нэгэн өдөр тэд нүд гялбам туяарах алтан хаалганы дэргэд хүрч очиход хөгшин эх нь “Ээжийнх нь аялал энд хүрээд төгсч байна. Миний хүүхдүүд цаашаа толгой дээгүүр бардам зоригтой алхаж чадна” хэмээн хоцорлоо.

Эхийнх нь өмнүүр шинэ амьдралын хаалга үүрд хаагдан үлдлээ.

Гэсэн ч хүүхдүүдийнхээ сэтгэлд ээж нь үүрд үлдсэн юм.

Эх хүн амьдралынхаа аяллыг дуусгасан ч гэлээ үр хүүхдүүтэйгээ үргэлж хамт байдаг билээ.

Тиймээ, та ээжийгээ энэ дэлхийн хамгийн сайхан хоолны үнэрээс, ганцаардан алхаж явахдаа мэдрэх навчны сэрчигнээнээс, өмссөн цамцнаас нь ханхалдаг байсан хамгийн сайхан цэцгийн үнэрээс үргэлж мэдрэх болно.

Ээж тань таныг тайвшруулах борооны чимээ, солонгын өнгө. Ээж тань таны инээмсэглэл, бас таны нулимсны сувдан дусал билээ. Цаг хугацаанаас өрсөж, та ээжийгээ яг одоо л хайрлаарай.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button