Энтертайнмент

“Мортал Комбат” трэйлер түүхэн дэх хамгийн их үзэлттэй R ангиллын трэйлер болжээ

“Мортал Комбат” киноны R ангиллын трэйлерийг 4 хоногт 116 сая хүн үзэж, “Дэдпүл”, “Логан” зэрэг киноны рекордыг эвдэж, түүхэн дэх хамгийн их үзэлттэй R ангиллын трэйлер болжээ. 19-ээс дээш насныханд зориулсан тус трэйлер нь өсвөр насныхан үзэх боломжгүй R ангиллын кино болох “Мортал Комбат”-ийн ширүүн тулааны давуу талыг тэр хэвээр нь харуулж дэлхий даяарх шүтэн бишрэгчдийг догдлуулаад байна.

“Мортал Комбат” нь ‘Earth Realm’-ийн сонгогдсон дайчидтай ‘Outworld’-ийн их мастерууд, амьд үлдэхийн тулд тэмцэж буй их цуст тулааныг харуулсан R ангиллын тулаант кино юм. Дэлхий даяар 90 гаруй сая хувь борлуулагдсан, олонд танигдсан их бүтээл хийгээд тоглоомын түүхийг өөрчилсөн 90-ээд оны хамгийн шилдэг зодоонтой тоглоом бөгөөд домог хэмээн нэрлэгддэг “Мортал Комбат” –ийг эх зохиолоо болгосон бүтээл билээ.

“Aquaman”, “The Conjuring”, “Insidious”, “Saw” цувралуудыг амжилтад хүргэсэн Жэймс Ван продюсероор, мөн “Playstation 3”, “Xbox 360” зэрэг тоглоомуудын рекламыг хийсэн Саймон Маккуойд найруулагчаар нь ажиллажээ. “Resident Evil” гэх зэрэг олон тоглоомын эх зохиолыг кино зохиол болгосон Грег Руссо, болон “Wonder Woman 1984”, удахгүй нээлтээ хийх Марвелын “Shang-Chi” киноны зохиолыг бичсэн Дэйв Каллахэм нар уг киноны зохиолыг нь бичсэн байна.

Тоглоом үзэж байгаа мэт цохилтын хөдөлгөөнийг илэрхийлсэн action sequence, гүйцэтгэл өндөртэй компьютер график нь киноны талаарх өндөр хүлээлтийг үүсгээд байна. Олны танил дүрүүд болох мөс гаргадаг Саб-Зиро ба Скорпионы төмөр гинж, Жаксын механик гар, галаар луу бүтээгч Лю Кан, Каногийн лазер нүд, Кун Лаогийн малгай гэх мэт эх зохиолыг бүрэн агуулж, бүрэн хэмжээний киноны хувьд дизайны шинэ шийдлийг нэмсэн байна. Скорпионы “Нааш ир!(Get over here!)” хэмээн Саб-Зирог хэлсэн нь энэхүү цувралын хамгийн алдартай үг болж шүтэн бишрэгчдэд онцгой сонирхлыг төрүүлэх болно.

Хүний биеэр дэлхийд заларсан аянгын бурхан хийгээд дэлхийг хамгаалагч “Райдэн”, ‘Outworld”-ийн хүчтэй илбэчин “Шан Цун”-ы бусдыг татах чадвар нь үнэхээр гайхалтай.

Мортал Комбатын ард нуугдсан домгуудыг судлахаар тусгай хүчний гишүүн болсон “Соня Блейд”, түүний хамтрагч “Жакс”, өрөвдөх сэтгэлгүй гэмт хэргийн бүлэглэлийн дарга хийгээд Сонягийн дайсан хөлсний цэрэг “Кано”, ‘Outworld’ гүрний эзэн хаан Шао Каны хайр энэрлийг хүртэж Шан Цуны төлөө тулалдаж буй алан хядагч “Милина”-гийн зөрчилдөөн ч бас анхаарал татна. Сонгогдсон хүмүүсийн нэг “Лю Кан”, Лю Каны хамаатан хийгээд ‘Earth Realm’-ийн байлдагчдын удам “Кун Лао” зэрэг дүрүүд ч бас эх зохиол дахь дүрээр гарч ирэх ажээ.

“Mortal Kombat” кино 2021 оны 4-р сарын 16-ны өдөр нээлтээ хийнэ.

Трейлер болон гол дүрүүдийн постер зургийг доош гүйлгэж үзнэ үү.

эх сурвалж: reporter.mn

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button