Энтертайнмент

Жолоочгүй тээврийн хэрэгслүүд үйлчилгээнд нэвтэрсэн байна.

Америкийн Нэгдсэн Улсын Аризона мужид жолоочгүй тээврийн хэрэгслүүд авто зам дээр чөлөөтэй явж байна.

Waymo компани нь Америкийн автомат жолоодлогын технологийг хөгжүүлдэг компани юм. Энэ нь Google-ийн толгой компани болох Alphabet корпорацийн охин компани юм байна.

Уг компани одоогоор Америкийн Аризонагийн мужид “Waymo One” нэртэйгээр өөрөө жолооддог таксины үйлчилгээ эрхэлдэг бөгөөд үйл ажиллагаа явуулж байна. 2020 оны 10-р сараас энэ үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

Мөн Waymo нь автомат жолоодлогын технологийг ачааны, хүргэлт, ложистикийн зориулалттай хүнд оврын автомашинууд болон бусад автомашинуудад ч нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Waymo-г гүйцэтгэх захирал Жон Крафчик удирддаг ба энэхүү технологийг Daimler AG, Nissan-Renault, Fiat Chrysler, Jaguar, Land Rover, Volvo зэрэг автомашинд нэвтрүүлэхээр хамтран ажиллаж байна. Видеог доороос үзнэ үү.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button