Нийгэм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гэрлэлт залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр би энэ үгийг хэлээд шүүмжлэлд өртөх байх. Гэхдээ хөдөлмөр эрхлэлтийн түвшний тэгш бус байдал хэт ихсэж, гэрлэлт 17-18 нас болж залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг гэж байгаа юм. Ингэж байж идэвхтэй иргэнийг бий болгодог. Манай ажиллах хүчний 1,5 сая. Үүний тавин хувь нь идэвхгүй байж болохгүй. Давс мэт шорвог асуудлыг татан гаргахгүй бол болохгүй, урсаад яваад байж болохгүй байна” гэсэн юм.

Тэрбээр ярианыхаа эхэнд өнөөдөр гурван зүйл дээр төвлөрч ярихаа хэлээд эдгээр асуудалд жилийн хугацаанд төвлөрч ажиллахаа хэлсэн юм. Ингээд жилийн дараа үр дүнг хэлэлцэнэ гэдгийг хэллээ. Гуравдугаар сарын 8-ны өдөр бол баярын өдөр биш эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэдгийг онцолж байлаа.

Тэрбээр “Ажиллах хүчний оролцоо, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл дэх оролцоог дэмжихэд илүү шинэ түвшинд оролцмоор байна. БНСУ анх эмэгтэйчүүд гэртээ байх, үр хүүхдээ өгсөх соёлтой байсан. Эдийн засаг хөгжих үед ажиллах хүчний хомсдолд орж эхэлсэн. Энэ үед 4А зарчмыг хэрэгжүүлсэн. Хүн амын 50 хувь нь идэвхгүй байсан тул эмэгтэйчүүдийг хэрхэн хөдөлмөрийн зах зээлд тасралтгүй ажиллуулах, шийдвэр гаргах түвшинд ажиллуулах асуудалд анхаарч бодлого гаргасны үр дүнд Азийн бар болж, хөгжсөн. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэнээр ийм үр дүнд хүрсэн” гэдгийг онцолж байв.

Хурлын үеэр Ерөнхий сайдын хэлсэн мэдээллээс онцолж байна.

-Том төслийн хэрэгжилтэд ажилгүй байгаа эмэгтэйчүүдийг оролцуулахад анхаарч ажилла хөтөлбөр 5-р сарын 1-нээс эхэлнэ.

-1992 оноос хойш анх удаа Засгийн газар дөрвөн эмэгтэй сайдтай байна

-Өнөөдөр манай улсын эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10-аар бага байна. Шулуухан хэлэхэд энэ нь архидалт, таргалалт, нойргүйдэлтэй холбоотой.

-Манай эрчүүд бараг бүгд хэт таргалалттай ангилалд хамрагддаг. Гүзээтэй генералуудтай болсон.

-Бид хоолны соёл, архидалтын эсрэг арга хэмжээг дорвитой авахгүй бол болохгүй байна.

-Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс бага байдаг нь маш олон бэлэвсэн эмэгтэйчүүдтэй болох эрсдлийг бий болгож байна.

-Буяны тарга гэдэг уламжлалт ойлголтоос салах цаг болсон.

-Маш олон эмэгтэй монгол эрэгтэй хүнтэй гэрлэх нь сайн зүйл биш гэдэг ойлголт огцом давалгаалж эхэллээ. Нэг үгээр боловсролын тэгш бус байдал дунд сургуулиас эхэлж байна.

-Хөдөлмөр эрхлэлтийн түвшин харьцангуй гайгүй байгаа ч анхаарах шаардлагатай байна. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин хэт ихсэж, дундаж гэрлэлт 17-18 нас болж байгаа тохиолдолд эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button