Нийгэм

С.Амарсайхан: Эрсдэлийн үнэлгээг хийснээр 4 дүгээр сарын 1-нээс ЕБС-ийн танхимын хичээлийг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна

2021 оны дөрөвдүгээр сарын 1-нээс цаг үеийн үнэлгээ хийж, эрсдэл багатай бүсэд танхимын хичээлийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа тул боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилчдыг вакцинжуулалтад нэн тэргүүнд хамруулах болсныг Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.

Улаанбаатар хотод нийт 45 мянган багш, ажилтан байгаа бол орон нутагт 25 мянга орчим боловсролын салбарын ажилтан байна. Эдгээр албан хаагчдыг гуравдугаар сарын 15-наас эхлэн дээрх албан хаагчдыг вакцинжуулалтад хамруулах юм байна.

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Хоёрдугаар сарын 23-наас эхлэн вакцинжуулалтыг хийсэн. Төлөвлөгөөний дагуу халдварын голомт болсон нийслэлийн нэг сая гаруй иргэнийг 3, 4-р сард багтаан вакцинжуулах, ногоон бүс буюу халдваргүй байгаа орон нутгийн иргэдэд 5, 6-р сард вакцинжуулалт хийж дуусгаад, 7-р сарын 1-н гэхэд насанд хүрсэн нийт хүн амыг хамруулах төлөвлөгөөтэй байна” гэлээ.

Вакцинжуулалтад хамрагдсан нийт хүний 40 хувьд бусад вакцинд илэрдэг шинж тэмдэг илэрч байгаа нь хэвийн хэмжээнд байна гэж үзсэн байна. Тиймээс дархлаажуулалтыг өргөн цар хүрээтэйгээр явуулахаар төлөвлөгөө гаргажээ. Эрүүл мэндийн салбарын хүчин чадлаар өдөрт 80 мянган хүнийг дархлаажуулалтад хамруулах боломжтой гэв.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 15:00 цагт болох бөгөөд өргөн хүрээний вакцинжуулалтыг төлөвлөгөөг танилцуулж эцсийн шийдвэрийг гаргах юм байна.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button