Танин Мэдэхүй

Мөхөөлдөсний үнэтэй итгэл

Өнгөрсөн долоо хоногт би хүүхдүүдээ дагуулаад ресторанд орсон юм. Энэ үед зургаан настай хүү маань хооллохын өмнө хэлдэг залбирлын үгийг хэлэхийг хүслээ.

Бид бүгдээрээ тонгойн сууж, харин хүү маань “Бурхан хамгийн шилдэг нь. Бурхан хамгийн сайн нь. Хоол өгсөнд тань талархая, бас ээжийг зайрмаг авч өгвөл танд бүр илүү талархах болно. Бүгдийг тэнгэр өршөөг.” гэв.

Бидний ойролцоо сууж байсан бусад зочид хүүгийн маань яриаг сонсоод өхөөрдөн инээлдэж байхад, зөвхөн нэг эмэгтэй бухимдаж “Энэ чинь одоо юу болоод байна вэ? Хүүхдүүд яаж залбирахыг мэдэхээ больсон юм уу? Бурханаас зайрмаг гуйж залбирна гэнээ, би хувьдаа хэзээ ч үүнийг зөвшөөрөхгүй.” гэв.

Хүү маань энэ үгийг сонсоод цурхиран уйлж, “Би буруу зүйл хийсэн юм уу, ааваа?” гэхэд надад хэлэх үг олдохгүй хүүгээ дэмий л аргадаж суутал нэгэн ноёнтон бидний ширээнд дөхөж ирэв.

Тэгээд хүү рүү маань нүдээ ирмээд “Бурхан чиний залбирлыг бүх залбирлууд дундаас хамгийн сайхан нь байсан гэж бодож байгаа” гэхэд хүү маань “Үнэн үү” гэж асуув.

Өнөөх ноёнтон ямар ч эргэлзээгүй “Зүрхээрээ тангараглая” хэмээн хариуллаа. Тэгээд нөгөө ноёнтон, тэр оройн буруутан эмэгтэй рүү хараад “Хамгийн муу зүйл чинь зарим нэг хүн хэзээ ч мөхөөлдөсний төлөө залбирдаггүйд л байгаа юм. Бага зэрэг мөхөөлдөс ч гэсэн хүнд агуу их итгэлийг бэлэглэж болно шүү дээ” гэв.

Мэдээж би хоолны дараа хүүхдүүддээ мөхөөлдөс авч өгсөн. Тэр үе л миний амьдралын хэзээ ч мартагдашгүй нэгэн дурсамж болон үлдэнэ гэдэгт би итгэж байна.

Хүү маань мөхөөлдсөө үг дуугүй аваад, нөгөөх “зарчимч” хатагтайн урд очиж зогсох нь тэр. Тэгээд их л сайхнаар инээмсэглээд “Мөхөөлдөс ч гэсэн итгэл өгдөг. Харин би одоо итгэлээ авчихсан болохоор танд өгмөөр байна” гэсэн юм.

Итгэл юугаар ч хязгаарлагдахгүй. Ганцхан мөхөөлдөсний үнэтэй, юугаар ч сольшгүй итгэл хүртэл байдаг гэдэгт би энэ үед итгэсэн билээ.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button