Энтертайнмент

Сайхан сэтгэл

Миний амьдралд олон жилийн өмнө тохиолдсон нэгэн сургамжтай мөчийг би бусадтай хуваалцахыг хүссэн юм.

Цаг хугацаа улиран өнгөрсөн боловч энгийн хэрнээ хүнд гайхалтай тэр нэг өдөр эхнэр бид хоёрын санаанд үргэлж байдаг билээ. Манай гэр Техаст байдаг байв.

Эхнэр бид хоёр өөр нэг хотоос гэртээ харих замдаа бензин түгээгүүрийн газар түр зогсож кофе ууж зууш идэхээр боллоо. Аягатай кофе, зуушаа аваад машиндаа эргэн ирж суухдаа тэндхийн нэгэн байшингийн урд зогсож буй эрийг анзаарч харав.

Гэр оронгүй бололтой, уранхай ноорхой хувцас өмссөн тэр эр хэний ч анхаарлыг татахаар содон харагдаж байсан юм. Хүйтний улирал эхэлчихээд байсан болохоор ямар нэгэн халуун зүйл уухыг хүсч байгаа нь илт байв.

Энэ ядуу эрд юм авч идэх мөнгө байхгүй дээ гэж би бодож суулаа. Гэтэл өнөөх эрийн хажуугаар нэгэн нохой яваа харагдав. Миний багын сонирхол болохоор нохойг үйлдвэр угсаа сайтай биш жирийн нэг гудамжны эм нохой болохыг нь хараад л мэдлээ.

Нохой гөлөглөөд удаагүй байсан болохоор унжсан сулбагар хөхөнд нь гөлгөө тэжээх сүү байгаа шинж алга байв. Хоолны хаягдал ч болтугай идэхгүй бол гөлөгнүүд төдийгүй эх нохой ч өлсөж үхэх нь ойлгомжтой.

Эхнэр бид хоёр машиндаа цайлангаа дэлгүүрт орж гарч байгаа олон хүний хэн нь ч ядуу эр болон өрөвдөлтэй нохойд идэх юм өгөх шинжгүйг ажиглаж суулаа.

Үнэндээ би тэр үйл явдлыг нүдний зугаа болгож харж сууснаас өөр юу ч хийсэнгүй. Гэтэл өөртөө ч хоол авч идэж чадахгүй гэж бодож өнөөх ядуу эр дэлгүүрт ороод гарч ирэв.

Яг энэ үед эхнэр бид хоёр өөрсдөөсөө туйлын их ичсэн юм. Ядуу эр дэлгүүрээс худалдаж авсан хүнсээрээ өлссөн нохойг хооллосон юм даа.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button