Нийгэм

“X-түц” продакшны жүжигчид иргэдийн дэлгүүрт тавьсан 2,8 сая төгрөгийн өрийг даржээ.

Энэ хүнд хэцүү цаг үед багахан ч гэсэн эерэг мэдээг хүлээн авч, сэтгэл санаагаа баясгаарай.

“Х-түц” продакшны жүжигчид болох С.Батзориг, Н.Баясаа нар “Өрийн дэвтэр” влог хөтлөн явуулдаг. Тэд хоёрдугаар сарын 10-ний ээлжит дугаараараа Чингэлтэй дүүргийн гэр хороололд байрлах “Гурван-Эрдэнэ” гэх дэлгүүрийн өрийн дэвтрийг худалдан авч, тухайн дэвтэрт бичигдсэн бүх айлын өрийг тэглэж өгсөн байна.

Нийт 2 сая 800 орчим мянган төгрөгийн зээл өрийн дэвтэрт бичигдсэн байсан бөгөөд зарим иргэний зээл 500 мянган төгрөг хүрсэн байсныг жүжигчид сонирхуулсан юм.

Таалагдвал Share.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button