Нийгэм

Дэлхийн улс орнуудад коронавирусийн халдвар 17-22 хувиар буурч байна

ДЭМБ-аас мэдээлж буйгаар өнгөрсөн долоо хоногт коронавирусийн 3,1 сая шинэ тохиолдол бүртгэгдсэн нь түүний өмнөх долоо хоногоос даруй 17 хувиар буурсан үзүүлэлт юм. Сүүлийн дөрвөн долоо хоногийн турш халдварын тархалт буурсаар байна хэмээн ДЭМБ-аас мэдээллээ. 

“Хэдийгээр олон улс орнуудад өвчний шинэ тохиолдол бүртгэгдсээр байгаа ч тархалтын бууралт тодорхой хувиар ажиглагдаж байгаа нь сайн хэрэг” хэмээн ДЭМБ-аас мэдээлжээ. Бүх бүс нутагт шинэ тохиолдлын тоо буурч, зургаан бүс тутмын тав нь 10-аас дээш хувиар буурсан гэжээ.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт шинэ тохиолдол;

  • Америк тивд 17%,
  • Европт 19%,
  • Зүүн Өмнөд Азид 12%,
  • Зүүн Газар дундын тэнгист 2%,
  • Африкт 22%,
  • Номхон далайн баруун хэсэгт 14% тус тус буурчээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт КОВИД-оос шалтгаалсан нас баралтын 88 мянган тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 10 хувиар буурчээ.

Эх сурвалж: www.webmd.com

Мэдээ таалагдвал share хийгээрэй.

Цааш үзэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button